Батганы шалтгааныг үндсээр нь эмчилж, үрэвсэл дарах, сорви бүдгэрүүлэх цогц үйлчилгээ.
Арьсны нүх сүв тослог болон үхжмэл эсээр бөглөрч, нян үржсэнээр үрэвсэл үүсэхийг батга гэнэ.
Батга нь зөвхөн өсвөр насныханд төдийгүй насанд хүрэгчдэд ч стресс, гормоны өөрчлөлт, буруу хооллолт, нойргүйдэл зэрэг олон шалтгаанаас үүдэн гардаг. Буруу шахах, дуураймал бүтээгдэхүүн хэрэглэх нь сорви, нөсөө толбо үүсгэх эрсдэлтэй тул мэргэжлийн эмчийн зааварчилгаагаар эмчлэх нь хамгийн үр дүнтэй байдаг.
LYDIA эмнэлэг нь батганы үе шат, арьсны онцлогт тохирсон 1:1 ганцаарчилсан эмчилгээг санал болгож байна.
Арьсны нүх бөглөрч, тослог гадагшилж чадаагүйгээс үүсдэг жижиг товгор. Үрэвсэл үүсэхээс өмнө цэвэрлэх хэрэгтэй.
Нүх сүв нээлттэй байж, тослог нь агаартай исэлдэн харлаж харагддаг. Гүн цэвэрлэгээ шаардлагатай.
Нянгийн халдварын улмаас улайж, хавдаж, идээлсэн батга. Сорви үлдээх эрсдэл өндөр тул болгоомжтой эмчлэх хэрэгтэй.
Арьсны гүнд үүсдэг, хатуу, том хэмжээтэй, өвдөлттэй батга. Эмийн болон лазер эмчилгээ хавсарч хийнэ.
Арьсны байдал, батганы үүссэн шалтгааныг тодорхойлж, эмчилгээний төлөвлөгөө гаргана.
Үхжмэл эс болон нүх сүвэн дэх бохирдлыг цэвэрлэж, тослогийн хэмжээг тэнцвэржүүлнэ (Скейлинг).
Ариутгасан багажаар зөв шахах, үрэвслийн эсрэг тарилга хийх.
Нян устгах, үрэвсэл дарах лазер болон гэрлэн эмчилгээ хийнэ.
Арьсыг тайвшруулах маск, өндөр чийгшүүлэгч хэрэглэн арьсны хамгаалах давхаргыг сэргээнэ.