Өөрийн биеийн эсийг ашиглан байгалийн жамаар арьсыг нөхөн төлжүүлж, хөгшрөлтийг зогсоох төгс эмчилгээ.
Уг эмчилгээ нь таны өөрийн цуснаас ялгаж авсан ялтаст эсээр баялаг сийвэнг (Platelet-Rich Plasma) арьсанд тарих арга юм. Энэхүү сийвэнд эдийн нөхөн төлжилтийг идэвхжүүлэгч олон төрлийн өсөлтийн фактор ихээр агуулагддаг тул гэмтсэн эсийг сэргээж, уян хатан, залуу арьсыг бий болгоно.
Үүдэл эс (Stem Cell) нь биеийн аль ч төрлийн эс болон хувирч, хуваагдах, нөхөн төлжих чадвартай онцгой эс юм. Арьсанд тарьснаар шинэ эсүүдийг үүсгэж, коллагены ялгарлыг эрс нэмэгдүүлэн, хөгшрөлтийн эсрэг болон шарх сорвийг эдгээх онцгой хүчтэй үйлчилгээ үзүүлдэг.
Үүдэл эс болон PRP-г лазер эмчилгээ, арьс цэвэрлэх тарилгуудтай хавсарч хийснээр тэдгээрийн үр дүнг хэд дахин нэмэгдүүлдэг синергетик нөлөөтэй. Мөн эмчилгээний дараах эдгэрэлтийн хугацааг эрс хурдасгадаг.